Sunday, November 2, 2014

Христийн шашин Европын соёлын үзэгдэл болох нь

Христийн шашны тухай
Христийн шашин нь Бурханы Хүү Есүс христ (Аврагч)  хүн төрөлхтнийг ирж аварна гэсэн онолыг заадаг шашин юм. ХристИтгэл нь анхандаа  ганц сургаал, ганц урсгалтай байсан боловч ХристИтгэлийн түүхэнд Библийн тайлбар, онол сургаалаас олон урсгалд хуваагдсан байдаг. Хамгийн том 3 урсгал нь Католик, Ортодокс, Протестант болно.
Судалгаагаар нийт дэлхийн хүн амын 1,5 тэрбумаас 2,1 тэрбум хүн нь Христэд итгэдэг ба энэ нь Дэлхийн нийт хүн амын 33,32% юм.Христийн шашин нь европт томоохонд тооцогддог шашин юм. ХристИтгэл нь 1-р зуунд үүссэн бөгөөд Ромын Эзэнт Гүрний Иуда мужад Иудей хүмүүсийн дунд бий болсон. Үүний дараагаар Бага Ази болон Египетээр дамжин Грек, Италид тархсан.МЭ 392 онд Ромын Эзэн Гүрний хаан Теодосис хаан зарлиг буулган Ромын Эзэнт Гүрний Төрийн Шашин болгосон.
Библи
Библи нь Иудейчууд ба Христэд Итгэгчидийн хувьд Ертөнцийн Эзэн буюу Бурханы хүн төрөлхтөнд дамжуулсан үг бөгөөд дан ганц цул ном биш номуудын цуглуулга юм. Библийн хамгийн эхний ном нь МЭӨ 1400 оны үед, хамгийн сүүлийн ном нь МЭ 100 оноос өмнө, нийтдээ 1500 жилийн хугацаанд 40 гаруй хүмүүсийн гараар бичигдсэн байна. ХристИтгэлт библи нь 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсгийг Хуучин гэрээ гэдэг бөгөөд нийт 39 номоос бүрдэнэ.Хуучин гэрээнд  Харин удаах хэсгийг Шинэ гэрээ гэх ба 27 номоос бүрдэнэ. Шинэ гэрээний эхний 4 номыг Сайн мэдээний дөрвөн ном гэдэг бөгөөд Христийн амьдрал, сургаал, Христ итгэлийн талаар өгүүлдэг. ХристИтгэлт библи-д Еврей библийн ихэнх хэсгийг багтаасан боловч бага зэргийн ондоо зүйлүүд бий.
Есүс Христийн тухай
Есүс Христ нь ХристИтгэлиийн гол төлөөлөгч ба үүсгэсэн хүн юм. Христэд итгэгчид түүнийг "Хуучин Гэрээ"-нд бичигдсэн зөгнөлийн Аврагч хэмээн үзэж, итгэдэг. Есүс гэдэг нэр нь Аврагч гэсэн утгатай.
                                                                     Есүсийн амьдрал
Есүс Христийн талаарх мэдээлэл нь "Шинэ Гэрээ"-ний эхний 4 номд бичигдсэн байдаг. Баярын мэдээний 4 номын 2 номд Христийн төрөлтийн талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. Лукын сайн мэдээнд тэнгэр элч Габриел Галил хот луу явж, онгон бүсгүй Марьтайуулзан, түүнд Христийг төрүүлэх болсон тухай хэлдэг. Марь нь Давидын удмын Иосеф гэгч хүнтэй сүй тавьсан байлаа. Матайн сайн мэдээнд Иосеф Марийг хөл хүнд болсныг мэдээд Мариас нууцаар сүйгээ цуцлах гэтэл Габрель тэнгэр элч түүнд үзэгдэн учрыг тайлбарласнаар Иосеф Марийг эхнэрээ болгон авдаг. Лукын сайн мэдээнд тэр үеэр бүх нийтийн хүн амын тооллого болох болсон тул бүх хүн төрөлх нутагтаа очиж бүртгүүлэх шаардлагатай болсон ба тэр 2 Израйлийн Бетлехем хот уруу явав. Тэнд байх үедээ Марь анхны хүүгээ төрүүлэн Есүс гэж нэрлэсэн тухай Матай болон Лук номонд хоёуланд нь өгүүлдэг. Тэдэн дээр Дорно зүгээс ирсэн мэргэд болон талын хоньчид ирэн хүндлэл үзүүлсэн талаар дурдсан байдаг. Орой нь тэнгэр элч Иосефын зүүдэнд дахин үзэгдэж Египет уруу зугт гэсэн тул Иосеф эхнэр, хүү хоёроо аваад зугтдаг. Учир тэр үед Иудаг хаанчилж байсан Херод хаан Есүсийг алахаар санаархсан байжээ. Цаг тайван болоход тэд буцан ирж Назар хотод суурьшсан. Түүний дараа 30 настай байх үедээ, Иохан Баптистаар усан баталгаа хийлгэж, 40 хоногийн турш цөлд мацаг барин, дараа нь Галилд байхдаа өөрийн үйлчлэлээ эхэлсэн. Тэрээр хамгаас дотно 12 дагалдагчтай байсан.
Үйлчлэл
Христийн үйлчлэлийн талаар мөн л сайн мэдээний 4 номд дурдсан байдаг. Түүний үйлчлэл ойролцоогоор МЭ 28-29 оны үед эхэлсэн бөгөөд Иордан голд усан баталгаа хийлгэж эхэлсэн. Тэрээр Иудейзмын номлол болон Тэнгэрийн улсын талаар сургаал номлож, өвчтэй нэгэн болон чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг эдгээж байлаа. Гэм нүгэлтэй хүн зохих шийтгэлээ хүртэх бөгөөд нүглээ хүлээн зөвшөөрсөн хүнд Бурхан мөн хайр ивээл, энэрлээ харамгүй өгөх тухай сургаал заадаг байсан байна. Тэрээр өөрийгөө Бурханы Хүү хэмээн өргөмжилсөн бөгөөд үүнд нь Еврейчүүд төдийлөн итгээгүй.
Еврей библи буюу Хуучин Гэрээнд Мессиа нэртэй аврагч ирээдүйд ирж өөрийн ард түмэнд тусална хэмээн зөгнөж бичигдсэн байдаг бөгөөд Израйльчууд тэрхүү аврагчийг Ромын дарлалаас чөлөөлнө хэмээн ойлгосон. Христийг дагагчид болон түүний арван хоёр шавь нь түүнийг Мессиа мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Христ нь "Дайснаа хүртэл хайрлаж, найр тавин, ах дүүс мэт харьцах хэрэгтэй" хэмээн заадаг байсан.
Цовдлогдсон Христ
МЭ 30 эсвэл 33 оны Дээгүүр өнгөрөх баярын өмнөх өдөр Христ Иерусалим хот уруу ирсэн. Түүнийг хүмүүс халуун дотноор хүлээн аван баярлаж байлаа. Тэрээр Иерусалим хотод дагалдагч нартайгаа сүүлчийн оройн зоогийг барьсан байдаг. Тэд хоолондоо усан үзмийн шүүс, барьсан талх идсэн бөгөөд усан үзмийн шүүс нь Христ хүмүүсийн төлөө өгсөн цусыг төлөөлж, талх нь Христийг төлөөлдөг байна. Одоо ч Христэд итгэгчид үүнийг санан дурсаж Талх ба шүүсийг иддэг. Хооллож дууссаны дараа Есүс дагалдагч нарынхаа хамтаар Сион ууланд байх цэцэрлэгт очоод байж байтал түүний дагалдагч Иудас түүнээс урван 30 мөнгөөр зоосоор түүнийг худалдан сүмийн зэрэгтүүдэд барьж өгсөн. Тэгээд тэд Түүнийг загалмайд цовдолсон ба нас барах үед нь Иерусалимын Иудейн сүмийн хөшиг голоороо урагдаж, 3 цагийн турш тас харанхуй болж, газар хөдөлсөн гэж бичигдсэн байдаг.
Үхлийн дараах Амилалт
Шинэ Гэрээнд тэмдэглэгдсээр Христийг үхсэний түүний дагалдагч нар түүнийг хадан булшинд оршуулсан байна. Гэвч Христ 3 өдрийн дараа амилсан бөгөөд 40 хоногийн турш дагалдагч нартайгаа хамт амьдраад тэнгэр үрүү хөөрчээ. Тэрээр хөөрөхөөсөө өмнө дагалдагч нартаа Өөрийнх нь талаар дэлхийн бүх үндэстэнд, хэлтэнд хэл гээд итгэсэн хүн бүр мөнх амьтай болно гэж амласан байдаг. Энэ талаар сайн мэдээний дөрвөн номын сүүлчийн бүлгүүд бүр дээр өгүүлсэн байдаг.
Эхэн үеийн ХристИтгэл
Христийн нас барсны дараа түүний дагалдагч нар хүмүүст Түүний сургаалыг үргэлжлүүлэн номлож, хүмүүст усан баптисм хүртээж, итгэхийг уриалж байлаа. Зарим Иудей хүмүүс тэднийг буруу номтон, гаж урсгал хэмээн Ромын шүүхэд гомдол гаргасан боловч Ромын шүүх Христэд итгэгчдийг Иудей шашны нэг урсгал гэж үзсэн байна. Ромын эзэн хаан Неро (МЭ 54-68 он) Христэд итгэгч хүмүүсийг хоморголон устгаж байсан ба МЭ 60 оноос эхлэн энэ явдал улам эрчимжсэн.
313 оноос эхлэн Ромын Эзэнт Гүрэн ХристИтгэлийг хууль ёсны байр сууртай гэж хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр ХристИтгэл хөгжиж эхэлсэн ба Есүсийн амилсан өдрийн тэмдэглэх буюу Амилсан баярыг тэмдэглэж эхлэсэн. Мөн түүнчлэн 12 сарын 25-нд Христийн төрсөн өдөр буюу Христмас-ыг  тэмдэглэж эхлэв.
Христийн шашин Европт
Христийн шашин нь олон урсгалтай байдаг бөгөөд  Хамгийн том 3 урсгал нь Католик, Ортодокс, Протестант болно. Пю судалгааны төв (Pew Research Center) өөс гаргасан судалгаагаар Европын итгэгчдийн 46% нь Каталог, 35% нь Ортодокс,Протестант нь 18%-г эзлэж байна.Орос улс нь Европид  христэд итгэгч хүн амаараа хамгийн томд нь ордог бол Герман,Итали дараагаар нь орж байна. Христийн шашин нь  барууны соёл иргэншилд философи,урлаг болон шинжлэх ухааныг хүчтэй нэвтрүүлсэн.Христийн шашинд олон тооны сүсэгтэн, зовлон эдлэгч, Ромын пап ламууд зэрэг христийн шашны соёлыг тээгчид олон байдаг. Ромын пап ламууд европид 741-2013онуудад байсан. Европид Христийн олон ариун газар, өвүүд, шашны төвүүд олон байдаг.Жишээ нь 
Софид байдаг Ортодокс урсгалын сүм
  Сербид байдаг Ортодокс урсгалын сүм

Францад байдаг протестант сүм  

  Ромд байрлах Католик сүм



Дундад зууны дээд үеийн турш Христосын шашны үзэл санаа шингэсэн урлаг, уран барилга хөгжиж Лалын шашинтнуудаас ариун газрыг буцаан авах Загалмайтны аян дайн өрнөж байв. Христийн шашин нь сайн болон муу олон  үр дагаварт хүргэсэн. Олон зуун шашны дайн, мөргөлдөөн, аллага хядлага, хавчин гадуурхалт гэх мэт олон сөрөг үр дагаварт хүрсэн. Христийн шашин нь харьцангуй энэрэнгүй үзэл номлодгоороо олон сая хүнд тусаа өгсөн. Гэвч 19-р зуунаас л эхлээд европт хүртэл сэхээтэн, эрдэмтдийн дунд Христийн шашны үндэс суурь ганхан эхэлсэн бөгөөд хэзээ нэгэн цагт Есүс Христ Эртний Грекийн бурхад адил хэн ч үл шүтэх нэгэн төсөөлөл болох боломжтой болсон юм. Загалмайтны аян дайн нь Ромын папууд католик шашны нэрийн өмнөөс Европын Христийн шашинтнуудыг уриалан дуудаж 1095 – 1291 оны хооронд явуулсан дайнууд юм.

No comments:

Post a Comment